Nokia 2710 Navigation Edition - Байршил тогтоох аргуудын тухай

background image

Байршил тогтоох аргуудын тухай
Газрын зураг GPS буюу A-GPS-г ашиглан таны байрлалыг газрын зураг дээр

үзүүлнэ.
Global Positioning System (GPS) нь таны байрлалыг тооцоолоход ашигладаг

хиймэл дагуул дээр суурилсан залуурдалтын систем юм. Assisted GPS (A-GPS)

нь GPS байршил тогтоолтын хурд, нарийвчлалыг сайжруулахад орон нутгийн

сүлжээний мэдээллийг ашигладаг сүлжээний үйлчилгээ юм.

A-GPS-ийн өгөгдөл татаж авахад үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээгээр өгөгдөл

дамжуулдаг. Роумингд байхад, өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлэгчийнхээ

сүлжээнээс гадуур байх үед өгөгдөл дамжуулах төлбөр бодож байснаас их гарч

болно. Тиймээс роумингд байх үед A-GPS-г хэрэглэхгүй байхаар хэвшүүлсэн

байдаг. Гэхдээ энэ нь таны байрлалыг тооцоолоход A-GPS ашигласнаас удаан

хугацаа зарж болно гэсэн үг.
Роумингд байхдаа A-GPS хэрэглэхийг зөвшөөрөхийн тулд

Цэс

>

Тохиргоо

>

Холболт

>

GPS

>

Инт. дэмж.тэй GPS

-г сонго. Өгөгдөл дамжуулах төлбөрийн

талаар мэдээлэл авахыг хүсвэл үйлчилгээ үзүүлэгчдээ ханд
Global Positioning System (GPS)-ийг АНУ-ын засгийн газар ажиллуулдаг бөгөөд

түүний үнэн зөв мэдээлэл болон ажиллагааг дангаараа хариуцдаг. Байршлын

мэдээллийн үнэн зөвд АНУ-ын засгийн газрын GPS хиймэл дагуулд хийсэн

өөрчлөлтүүд нөлөөлж болох бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах департаментийн

иргэний GPS бодлого болон Холбооны радионавигацийн төлөвлөгөөнд гарсан

өөрчлөлтүүд нөлөөлнө. Байршлын мэдээллийн үнэн зөвд мөн хиймэл дагуулын

геометрын таагүй байршил нөлөөлнө. GPS дохио, түүний чанарт таны байршил,

барилга, байгалийн саад, цаг уурын нөхцөл нөлөөлж болно. GPS дохио барилгын

дотор буюу газар доор байхгүй болж болох бөгөөд бетон, метал зэрэг материал

сөргөөр нөлөөлж болно.
GPS-ийг байршил нарийн тогтоох хэмжилтэнд ашиглаж болохгүй бөгөөд